быстрый займ на карту
Үзсэн: 771

“ДАНЗАНРАВЖАА” ОЛОН УЛСЫН ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЭХЭЛЛЭЭ

Манай улс анх удаа Дэлхийн яруу найргийн наадмыг зохион байгуулж байна. Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд болж буй “Данзанравжаа” олон улсын яруу найргийн наадамд дэлхийн 40 орчим орны 200 гаруй яруу найрагч, зохиолч, нийтлэлч, орчуулагч, урлаг соёлын зүтгэлтнүүд оролцож байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын ивээл дор зохион байгуулж буй уг наадмыг Чингэлтэй дүүрэг хамтран зохион байгуулж байна. Энэхүү наадмыг Монголын байгалийн үзэсгэлэнт ба түүх соёлын дурсгалт газруудад жил бүр уламжлал болон зохион байгуулахаар төлөвлөөд байгаа юм.

Наадмыг 2 жил тутамд зохион байгуулж, дэлхийн яруу найрагчид Монголд чуулдаг арга хэмжээ болгох талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Засаг дарга С.Батболд ярилаа.

Leave a Reply

  • Facebook