быстрый займ на карту
Үзсэн: 269

АЖЛЫН ХЭСГЭЭС ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА, ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРЛЫН ДАРГА, ИРГЭНИЙ ТАНХИМЫН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өнөөдөр Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дүүргийн ард иргэдээр хэлэлцүүлэх ажлын хэсэг, хороодод тус хэлэлцүүлгийг зохион байгуулах ажлын дэд хэсгийн гишүүдэд сургалт, мэдээлэл хийлээ.
Сургалтыг ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Нарийн бичгийн дарга Э.Онон, ажлын хэсгийн  гишүүд зохион байгуулж, дүүргийн хэмжээнд хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулснаас гадна Монгол Улсын Үндсэн Хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулав.
Төслийн нэгдсэн хэлэлцүүлгийг энэ сарын 24-нд,19 хороо тус бүрт энэ сарын 25-28-ны хооронд 4 өдөр зохион байгуулахаар төлөвлөгдсөн.
Иргэн та Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт” нэртэй фэйсбүүк хуудсаар дамжуулан саналаа өгөх боломжтой юм.

Leave a Reply

  • Facebook