быстрый займ на карту
Үзсэн: 572

Ажлын хэсэг иргэдтэй уулзлаа

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 8 дугаар хэсэгт “Нийгмийн байгууламж” барих газарт хамрагдаж байгаа айл өрхийн иргэдтэй Төсөл хариуцсан Засаг даргын орлогч Ж.Чимэдцогзол уулзаж санал хүсэлтийг “Саналын хуудас”-аар авч цаашдын арга хэмжээг авах, үйл ажиллагаа дэмжигдсэн тохиолдолд газар чөлөөлөлтийг хэрхэн зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат, НҮБ-ХАБИТАТ байгууллагын Жендер хариуцсан нийгмийн ажилтан Н.Золзаяа, архитектор Н.Наранбат, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн газрын мэргэжилтэн Н.Болормаа, З.Мөнх-Оргил, Г.Болормаа, Л.Бадамгэрэл, “Тэгш Сонголт Эстимэйт” ХХК-ний Газрын үнэлгээ хариуцсан ажилтан Б.Хүрэлбаатар нар оролцлоо.

 

 

 

Leave a Reply

  • Facebook