быстрый займ на карту
Үзсэн: 434

ХОРООДЫН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА НАРТ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР ЗӨВЛӨМЖ ӨГЛӨӨ

Албан хэрэг хөтлөлт, албан бичиг боловсруулалт шийдвэрлэлт, гарч буй нийтлэг алдаа дутагдлын талаар хороодын ажлын албаны дарга нарт Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үүрэг даалгавар өгч, албан хэрэг хөтлөх талаар зөвлөмж хүргүүллээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмыг Архив, бичиг хэргийн тасгийн дарга С.Энхцацрал танилцуулж цаашид анхаарах зүйл болон бичиг хэргийн шийдвэрлэлтийг танилцууллаа.

Журмыг мөрдөөгүй, албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн боловсруулалтын алдаа гаргасан ажилтанд зохих арга хэмжээг тухай бүр тооцохыг Дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж үүрэг болгов.

 

 

Leave a Reply

  • Facebook