быстрый займ на карту
Үзсэн: 414

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР ХЭЛТЭС АЛБАДЫН ДАРГА НАРТАЙ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дүүргийн дэргэдэх хэлтэс албадын дарга нартай албан хэрэг хөтлөлт, шийдвэрлэлтийн талаар уулзаж үүрэг даалгавар өглөө.

Хуралдаанд Газрын алба, Татварын хэлтэс, Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн дарга, удирдах албан тушаалтнууд оролцлоо.

Дээрх хэлтэс албадын дарга нарт байгууллагын албан хэрэг хөтлөлтийн баримт бичиг боловсруулалт, бүртгэл, шилжүүлэг, шийдвэрлэлт зэрэг нийтлэг дутагдлыг арилгах тал дээр анхаарахыг даалгаж, зөрчил дутагдлыг даруй арилгах, цаашид хариуцлагатай ажиллах талаар үүрэг даалгавар өгч, хариуцлага тооцохоор шийдвэр гаргалаа.

Leave a Reply

  • Facebook