быстрый займ на карту
Үзсэн: 279

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛгийн бэлтгэл ажлын талаар санал солилцлоо

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэгдсэн хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүрэгт 08 дугаар сарын 24-нд, хороо тус бүрт 08 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд хуваарийн дагуу зохион байгуулахаар болсон.

Тус хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын талаар Олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах баг, Чингэлтэй дүүргийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг уулзаж санал солилцлоо.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, зөвлөх Б.Түвшинтөгс, Чингэлтэй дүүргийн хэмжээнд олон нийтээр хэлэлцүүлэх ажлын хэсгийн ахлагч Засаг даргын Орлогч Ж.Лхагвасүрэн, Нарийн бичгийн дарга Э.Онон нар оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook