быстрый займ на карту
Үзсэн: 310

ХЭЛТЭС АЛБАДЫН ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЭЖ, 9 ДҮГЭЭР САРЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ БАТАЛЛАА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын дарга нарын хуралдаан боллоо. Хурлыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж 8 дугаар сарын ажлын тайланг хэлэлцэж, 9 дүгээр сард хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг хэлтэс, албадын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг  хангахыг үүрэг болгов.

 

 

 

Leave a Reply

  • Facebook