быстрый займ на карту
Үзсэн: 625

ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛНО

Чингэлтэй Дүүргийн Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хэлтсийн дэргэдэх Залуучуудын Хөгжлийн Төвийн  нээлтийн үйл ажиллагаа 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байранд болно.

Нээлтийн үйл ажиллагаанд: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төлөөлөл, НҮБХАС-ийн төлөөлөл, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Залуучуудын хөгжлийн газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх хэлтэс, албадын дарга нар урилгаар оролцоно.

Мөн тус өдөр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас  Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан “Залуучуудын хөгжлийн тухай” хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах,  “Эерэг амьдарцгаая, Залуучуудаа”  уулзалтыг   Монголын хүүхдийн ордны их танхимд зохион байгуулах гэж байгаа тул залуучууд та бүхнийг  идэвхтэй оролцохыг урьж байна.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс.

Leave a Reply

  • Facebook