быстрый займ на карту
Үзсэн: 700

2 ДУГААР ХОРОО ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ БОЛЛОО

Дүүргийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хороо бүрийг цэцэрлэгтэй болгох, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлэх зорилтууд тусгагдсан. Энэ хүрээнд 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 70 дугаар цэцэрлэгийн хэв шинжийг “Өдрийн” болгон өөрчилж, тус цэцэрлэгт 2 дугаар хорооны хүүхэд багачууд хүмүүжихээр хамран сургах тойргийг тогтоох шийдвэрийг гаргалаа.

Өмнө нь 70 дугаар цэцэрлэг нь 24 цагийн үйл ажиллагаатай байсан бөгөөд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж, 2017 онд ашиглалтад орсон 83 дугаар цэцэрлэгийн 8 бүлэг бүхий 200 хүүхдийн хүчин чадалтай өргөтгөлийн барилгыг 24 цагийн үйл ажиллагаатай болгож, 70 дугаар цэцэрлэгийн багш, ажилчид, мөн хүүхдүүд тус цэцэрлэгт шилжин суралцах юм.

Ингэснээр Чингэлтэй дүүргийн 19 хорооноос 17 хороо нь цэцэрлэгтэй болоод байна. 11 дүгээр хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг баригдахаар нийслэлийн төсөвт хөрөнгө тусгагдсан. Удахгүй барилгын ажил эхэлнэ.

Мөн 2017 онд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 70 дугаар цэцэрлэгт нэмэлт 2 бүлгийн барилгыг барьж ашиглалтад оруулснаар 8 бүлэг 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай боллоо.

 

Leave a Reply

  • Facebook