быстрый займ на карту
Үзсэн: 461

ОРОН ГЭРГҮЙ, ТЭНЭМЭЛ ИРГЭДИЙГ БҮРТГЭЛЖҮҮЛЛЭЭ

“Заюу тайж” ТББ-аас Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүсэлт ирүүлсний дагуу дүүргийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл иргэдийг бүртгэлжүүлэх ажлыг Тусгаар тогтнолын талбай дээр 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн хэмжээнд урьдчилсан байдлаар 50 гаруй өрхийн 100 хүнийг бүртгэсэн байна.

Цаашид эдгээр иргэдийг нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, харьяаллыг тогтоох чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллана. Мөн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг халамжийн чиглэлийн ТББ, эмнэлэг, сайн дурын иргэдтэй холбогдож, үйл ажиллагааны чиглэл, мэдээллийг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 47 дугаар байрны гадна хоног төөрүүлэн амьдарч буй эмэгтэйг хорооны Засаг даргын Ажлын алба, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэстэй хамтран, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулж, “Заюу Тайж” Төрийн бус байгууллагад түр хугацаагаар байршуулахаар холбон зуучилж, хүлээлгэн өглөө.

                                                            

Leave a Reply

  • Facebook