быстрый займ на карту
Үзсэн: 847

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГШ НАР СУРГАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА.

Чингэлтэй дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтан, багш нарт “Багшийн ёс зүй, ёс суртахууны харилцаа” сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтын эхний шатанд Чингэлтэй дүүргийн 247 дугаар цэцэрлэг дээр төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч арга зүйч, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сургалтын менежер зэрэг нийт 60 боловсролын ажилтан, дараагийн шатыг 23, 139 дүгээр сургуулиуд дээр зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 240 багш, суурь, бүрэн дунд боловсролын 500 багшийг хамрууллаа.

Сургалт “Багшийн ёс зүй-харилцаа”, “Авлигаас ангид байх нь”, “Олон нийтийн цахим сүлжээ”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”, “Хүүхдийн эрхийн асуудал”, “Цахим орчны сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх олон талт үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд явагдаж байна.

Leave a Reply

  • Facebook