быстрый займ на карту
Үзсэн: 361

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЭХЭЛЛЭЭ

Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх ард иргэдийн нэгдсэн хэлэлцүүлгийг өнөөдөр буюу 08 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэгт зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Төлөөлөгчид, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх Ш.Хишигсүрэн, Д.Ариунболд, Б.Түвшинтөгс, болон дүүргийн 19 хороодын давхардсан тоогоор 320 гаруй иргэн хамрагдлаа.

Улсын Их Хурлын Тамгын газраас зохион байгуулсан уг хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зөвлөх Ш.Хишигсүрэн хөтлөн явуулсан юм.
Хэлэлцүүлгийг нээж Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ энэхүү хэлэлцүүлэг нь төслийн талаар иргэдийн саналыг авах, иргэдийн санал, бодлыг шийдвэр гаргагчид сонсох зорилготой юм гэдгийг онцлоод албан хаагчид, иргэдийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтөд идэвхтэй оролцож иргэн бүр саналаа өгөхийг уриаллаа.
Мөн үеэр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол нар иргэдэд хандан хэлэлцүүлэгт ач холбогдол өгөн оролцох талаар үг хэлэв.

Үргэлжлүүлэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар Улсын Их Хурлын Тамгын газрын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, онол судалгаа болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулаа.
Хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөл энэ үеэр хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан, өөрсдийн байр сууриа илэрхийлсэн ба Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүрэгт 08 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд дүүргийн 19 хороонд үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

   

 

Leave a Reply

  • Facebook