быстрый займ на карту
Үзсэн: 414

“АЮУЛГҮЙ ХОРОО” НЭГДСЭН СУРГАЛТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эрсдэлийг бууруулах, төрийн болон мэргэжлийн байгууллагуудаас гадна хувийн хэвшил, төрийн бус байгууллага, сайн дурын олон нийтийн байгууллага иргэдийн оролцоог гамшгаас хамгаалах ажиллагаанд татан оролцуулах зорилготой “Аюулгүй хороо” нэгдсэн сургалт өдөрлөгийг 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зохион байгууллаа.

Өдөрлөгийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж оролцлоо. Мөн Онцгой байдлын хэлтсээс 5 офицер, 58 ахлагч, 4 автомашинтайгаар, дүүргийн Гамшгаас хамгаалал сайн дурын хэсгээс 4 албан хаагч, Эрүүл мэндийн төвийн 3 эмч, УБЦТС ТӨХК Чингэлтэй хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс 6 ажилтан, 19 дүгээр хорооны ажлын албаны 18 албан хаагч, нийтийн эргүүл 29 ажилтан нийт 125 гаруй хүн хамрагдлаа.

Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг нь Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 4 дүгээр сарын 15-ны “Гамшгаас хамгаалах сайн дурын ажиллагааны нийтлэг журам”, Чингэлтэй дүүргийн хэмжээнд зохион байгуулах “Гамшиг осол гам түймрээс урьдчилан сэргийлэх хөтөлбөр”, Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/208 тоот “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулах тухай” захирамж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулах тухай” А/192 дугаар тушаалаар дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бууруулах зорилго бүхий 2017 оны 06 дугаар сарын 8 нд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийн гишүүд уг арга хэмжээг иргэдэд сурталчлан таниулж, байгаль орчинд ээлтэй иргэдийн оролцоог хангаж, байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийг даван туулах чадавхтай иргэдтэй жишиг хороодтой дүүрэг болгон хөгжүүлэх зорилготой.

Мөн :

–       Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг байгуулж, сайн дурын ажиллагаанд оролцох сайн дурынхныг бүртгэлжүүлэн чадавхжуулж, үйл ажиллагааг тогтмолжуулах

–       Төвийн орон сууцны 1 хороо, гэр хорооллын 1 хороог тус тус сонгон гамшгаас хамгаалах үйл ажиллагааг жишиг болохуйц хэрэгжүүлэх

–       Дүүргийн хэмжээнд гарч буй гал түймрийн тоо, иргэдэд учирч буй хохирлыг бууруулах хүрээнд сургалт сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажлын чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилго тавин ажиллаж байна.

“Аюулгүй хороо” нэгдсэн арга хэмжээний үеэр гал түймрийн үед хэрхэн ажиллах, багаж хэрэгсэлтэй хэрхэн ажиллах, мал амьтны халдварт өвчин гарсан үед ажиллах болон өвчлөлийн илрэх шинж тэмдгийн талаар сургалт явууллаа.

Leave a Reply

  • Facebook