быстрый займ на карту
Үзсэн: 836

ХИЛИЙН ЦЭРГИЙН 0151 ДҮГЭЭР АНГИД “ТУСГААР ТОГТНОЛ” ХҮНДЭТГЭЛИЙН ЦОМ ГАРДУУЛАВ

Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн түүхт 80 жилийн ой тохиож байна. Тус анги нь хилийн цэргийн удирдлага, харьяа анги байгууллагуудыг суурин болон хөдөлгөөнт холбоогоор хангах чиг үүрэг бүхий анги бөгөөд Чингэлтэй дүүрэгтэй харилцан хамтын ажиллагаатай тэргүүний ангиудын нэг юм.

Чингэлтэй дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 26, 27 дугаар тогтоолуудаар батлагдсан “Хотын иргэн-хотын соёл”, “Хамтдаа хөгжье” хөтөлбөрүүдэд тусгагдсан өсвөр үе, залуучуудад цэрэг эх оронч хүмүүжил, төлөвшил олгох, албан тушаалтнуудын цэргийн бэлтгэл сургалтуудыг хамтран зохион байгуулж явуулахад хилийн цэргийн 0151 дүгээр анги харилцан дэмжлэг үзүүлж ирсэн.

Тус анги үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан дүүргийн Засаг дарга, Батлан хамгаалах товчооны дарга  Ж.Эрдэнэбат хилчин холбоочин дайчдад баярын мэндчилгээг дэвшүүлснийг  Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж дамжуулж, баяр хүргэлээ.

Ойн хүрээнд ангид “Тусгаар тогтнолын хүндэтгэлийн цом” гардуулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ерөнхий инженер дэд хурандаа Ч.Тэгшжаргал, Захиргаа, хүний нөөцийн тасгийн дарга хошууч Ж.Энхболд нарын нэр бүхий 5 хүнийг дүүргийн 25 жилийн ойн медалиар, Хөдөлмөрийн алдар медалиар тус ангид алба хааж байгаа 9 хорооны иргэн ахмад Г.Өлзийбат, 10 хорооны иргэн дэслэгч Д.Эрдэнэбаяр, 17 хорооны иргэн ахлагч Г.Нарангарав, хугацаат цэргийн алба хааж байгаа 10 хорооны иргэн байлдагч А.Идэрмөнх, Г.Бат-Эрдэнэ, 14 хорооны иргэн байлдагч Ц.Алтангэрэл нарыг тус тус захирамж гарган шагналаа.

Шагналыг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа нар гардуулан өглөө.

Leave a Reply

  • Facebook