быстрый займ на карту
Үзсэн: 804

“ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ТӨВ”-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Өнөөдөр Монголын залуучуудын өдөр тохиож байна. Чингэлтэй дүүргийн нийт хүн амын 63,5 хувь буюу 100 мянган гаруй иргэн 34 нас хүртэлх хүүхэд, залуус байдаг. Монголын залуучуудад эх орныхоо ирээдүйн сайн сайхан, хөгжлийн төлөө ихийг хийж бүтээх шинэ боломжууд нээлттэй бөгөөд дүүргийнхээ нийт залуучуудад ажил үйлс нь амжилтаар дүүрэн байж, эрчтэй, хүчтэй, эвтэй, эрүүл энх байхын ерөөлийг дэвшүүлье.

Энэ өдөр Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-ийн нээлтийн ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, НҮБ-ын Хүн Амын Сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун болон дүүргийн хүүхэд, залуучуудын төлөөлөл оролцлоо.

Тус төвийг залуучуудад амьдрах ухааны сургалт явуулах танхим, сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх өрөө, компьютерийн өрөө, номын сан, шатар даам тоглох танхим зэрэг залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, хөгжих боломжтой байхаар тохижуулж, интернет орчин, тоног төхөөрөмж, ном, гарын авлагаар иж бүрэн хангажээ.

Хөрөнгө оруулалтыг Монгол Улсын Засгийн Газар, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүн амын сан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, Люксенбургийн Засгийн Газар, “Оюу толгой” ХХК-ийн хамтран хэрэгжүүлж буй “Залуучуудын хөгжил 2013-2017” төслийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Leave a Reply

  • Facebook