быстрый займ на карту
Үзсэн: 387

ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛэг хороодын хэмжээнд үргэлжилж байна

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг Чингэлтэй дүүрэгт 2017 оны 08 сарын 25-28-ны өдрүүдэд хороо тус бүрт хуваарийн дагуу зохион байгуулж байна.

Өнөөдөр буюу 08 дугаар сарын 26-ны өдөр дүүргийн 7-11 дүгээр хороодод хэлэлцүүлгийг зохион байгуулсан бөгөөд 1000 гаруй иргэн оролцож санал солилцлоо.

Хэлэлцүүлгээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамрах хүрээ, ерөнхий бүтцийн талаар зохион байгуулах ажлын хэсгээс мэдээлэл өгч, төслийн заалт тус бүрээр тайлбар, нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндэслэл, шаардлага, болон уг нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг дэлгэрэнгүй танилцуулаа.

Хэлэлцүүлэгт оролцсон иргэд энэ үеэр хэлэлцүүлэгтэй холбогдуулан асуулт асууж тодруулан өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналын хуудсыг бөглөж, саналаа бичгээр өгсөн юм.

Хуваарийн дагуу 08 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд 12-19 дүгээр хороодод үргэлжлүүлэн зохион байгуулахаар ажлын хэсэг бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.

Leave a Reply

  • Facebook