Үзсэн: 201

ДҮҮРГИЙН ХҮҮХэд багачуудын төлөөллийг “ЦАГААН НУГА” ЗУСЛАНД АМРААЛАА

Чингэлтэй дүүргийн 25 жилийн ой, “Өв тэгш-Бүтээлч Монгол хүүхэд төлөвшүүлэх”  зорилтын хүрээнд хүүхдийн эрүүл мэнд, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэх, Монголын ёс заншил, өв соёлыг сурталчилан таниулах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор “Цагаан нуга” хүүхдийн зусланд 187 хүүхдийг 2017 оны 08 дугаар сарын 05-наас 7 хоногийн хугацаанд амраалаа.

“Цагаан нуга” хүүхдийн зуслан нь “ЮНЕСКО”-д бүртгэлтэй үндэсний өв соёлоо хүүхэд багачуудад зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл бие саруул ухаантай, авъяаслаг иргэдийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах, үндэсний өв соёлоо  хадгалан хамгаалж, өвлүүлэн үлдээх зорилготой “Дэлхийн өв-Монгол соёл” сэдэвт өдөрлөгийн үйл ажиллагааг 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр ЮНЕСКО-д бүртгэлтэй 13 өв соёлын талаар өртөөчилсөн өдөрлөгийг зохион байгуулж, хүүхэд багачууд соёлын өвийн талаарх өөрсдийн мэдлэг мэдээллээ хуваалцаж, “Монгол гэр” төвийн тэргүүн н.Ганбаатар Монгол гэрийн тухай болон шинээр зохион бүтээсэн “Уужуу Монгол гэр”-ийн тухай мэдээлэл өгч “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагчдын Морин хуурын хамтлаг, Ардын бүжгийн хамтлаг, мөн зусланд амарч буй хүүхдүүд бий биелгээ хийж, урлагийн тоглолт тоглож сонирхууллаа.

 

Leave a Reply

  • Facebook