быстрый займ на карту
Үзсэн: 355

2018 ОНЫ ТӨЛӨВЛӨЛТИЙН УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын “Хайлааст”, “Чингэлтэй” орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодыг хамарч, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг. Энэ хүрээнд 2018 онд ямар чиглэлд, хэрхэн хамтран ажиллах төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг нээж Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн үг хэллээ. Дэлхийн зөн Олон улсын байгууллага нь Чингэлтэй дүүрэгтэй урт хугацаанд, тогтвортой, итгэлтэй хамтарч ажиллаж ирсэн. Нэн ялангуяа нийгмийн салбар, өрхийн үйлдвэрлэл, өрхийн амьжиргааг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн болон хүний хөгжлийг дэмжих нөлөөллийн ажлууд ихээхэн үр дүнтэй байдгийг онцолсон юм.

Дэлхийн зөн Олон Улсын байгууллагын 2018-2020 он хүртэлх үндэсний стратеги, Чингэлтэй дүүргийн 2016-2020 он хүртэл хэрэгжих дунд хугацааны нийгмийн салбарын 5 хөтөлбөрөө тус тус танилцуулж, 2018 онд Өрхийн амьжиргааг дэмжих төсөл хөтөлбөрүүд, хүүхэд хамгааллын үйлчилгээ, орон нутгийн оролцоотой хүүхэд тэтгэх хөтөлбөрүүд гэсэн үндсэн 3 чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.

Уулзалтад Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын болон дэргэдэх хэлтэс, албадын дарга нар, 7-19 дүгээр хорооны Засаг дарга нар, “Хайлааст”, “Чингэлтэй” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийнхан оролцлоо.

Leave a Reply

  • Facebook