быстрый займ на карту
Үзсэн: 538

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ АЖЛЫГ ШАЛГАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

МХЕГ-ын даргын баталсан 2017.03.16-ны өдрийн 01/93 тоот “2017-2018 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг шалгах тухай” удирдамж, НМХГ-ын даргын баталсан хуваарийн дагуу Чингэлтэй дүүргийн зарим цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил хангагдсан байдалтай танилцаж, хяналт тавьж ажиллалаа.

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан хэсгийн болон зөөврийн усан хангамжтай цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн ундны ус нь стандартын шаардлага хангасан байдалд үнэлэлт дүгнэлт өгөх зорилгоор сорьц авч НМХГ-ын Нэгдсэн төв лабораторид хүргүүллээ.

Дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтран цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийг хичээл эхлэхээс өмнө, хуваарийн дагуу цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах, сургуулийн бага ангийн багш, цэцэрлэгийн багш ажиллагсдыг нэгдсэн журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хуваарийг гаргаж, бэлтгэл ажлыг хангуулж байна.

Дээрх байгууллагуудад хичээлийн шинэ жилийг угтаж цэвэрлэгээ үйлчилгээг хийх, мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл, шавжгүйтгэл хийлгэх, завсар үйлчилгээг бүрэн хангуулах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook