быстрый займ на карту
Үзсэн: 428

УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 08 дугаар сарын 29-нд боллоо. Зөвлөгөөнийг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явуулж үүрэг даалгавар өглөө. Дүүргийн өмнөх шуурхай зөвлөгөөний үеэр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат танилцуулж, хэлтэс албадын дарга нар ажлын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдэд “Дулаалгын аян”-ыг өрнүүлэх, бэлтгэл ажлын явц, хэрэгжилтийн тайланг гарган танилцуулах, хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг ханган ажиллах, Дүүргийн нутаг дэвсгэрт үүссэн хур хогийн судалгааг гаргаж, цэвэрлэх ажлыг 7 хоногийн хугацаатай хийж гүйцэтгэх, зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа, түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, нүүлгэн шилжүүлэх ажлыг эцэслэх, Хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлын хэсгийн төлөвлөгөөг тодотгож, дүн шинжилгээ хийн цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган ажиллах, дүүргийн 25 жилийн ойн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн тайланг гаргах зэрэг үүүрэг даалгавруудыг холбогдох хэлтэс албадуудад өглөө.

Мөн хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг багасгах, зөрчлийг таслан зогсоох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг дүүргийн цагдаагийн 1, 2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэст үүрэг болголоо.

Түүнчлэн Сахилга хариуцлага, дэг журам сайжруулах тухай албан даалгаврын хэрэгжилтийг дүгнэх, дүүргийн хэмжээнд нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэхийг онцоллоо.

 

Leave a Reply

  • Facebook