быстрый займ на карту
Үзсэн: 1160

МАЛ БҮХИЙ ИРГЭДЭД ЗӨВЛӨМЖ ХҮРГЭЖ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын Онцгой комиссын албан даалгаврын хэрэгжилтийг хангуулах зорилгоор хориглосон бүсэд байгаа мал бүхий 27 өрх, иргэдэд хүн, мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор өдөрлөг зохион байгууллаа. Дүүргийн 19 дүгээр хороонд зохион байгуулсан өдөрлөгөөр урьдчилан сэргийлэх, гоц халдварт өвчин гарсан тохиолдолд болон гарахаас урьдчилан сэргийлж ажиллах талаар 10 зөвлөмж сэрэмжлүүлэг хүргэлээ. Өдөрлөгийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, “Содхан” ХХК-ийн мал эмнэлэгтэй хамтарч өдөрлөг зохион байгуулж, малчдад мэдэгдэх хуудас хүргүүлэв. Сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд:

  • Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх
  • Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх
  • Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих
  • Малын эмчийн зааварчлахын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах
  • Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх
  • Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх
  • Өвчтэй, өвчний сэжигтэй мал, амьтан болон үхсэн малын сэг зэмтэй харьцахдаа хамгаалах хувцас хэрэгслийг байнга өмсөж байх, хүн эмнэлгийн байгууллагад хандаж үзлэг, шинжилгээнд хамрагдах талаар зөвлөмж өглөө.

Мөн малын халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор тарваган тахал, малын халдварт өвчин галзуу, боом, бруцеллёз, гоц халдварт шүлхий, цэцэг өвчнүүдээс сэргийлэх зөвлөмж олшруулан тарааж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

 

Leave a Reply

  • Facebook