быстрый займ на карту
Үзсэн: 889

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БЭЛТГЭЛ ХАНГАГДСАН БАЙДАЛД УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

2017-2018 оны хичээлийн жилд Чингэлтэй дүүрэгт төрийн өмчийн 17, төрийн бус өмчийн 8 сургууль, төрийн өмчийн 29 цэцэрлэг, төрийн бус өмчийн 25 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас ерөнхий боловсролын сургуульд 26212 сурагч, цэцэрлэгт 16240 хүүхэд хамрагдахаар бүртгэгдээд байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 19, 102 дугаар цэцэрлэгт тус бүр 6 бүлэг, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар 70 дугаар цэцэрлэгт 2, 126 дугаар цэцэрлэгт 4 бүлгийн өргөтгөлийн ажил хийгдэж байна. Мөн 19 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын суурь хийгдсэн, 2018 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн 70, 102 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн авч үйл ажиллагаа эхлэх, хүүхэд хүлээн авах боломж бүрдсэн бол 126 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгыг улсын комисс хүлээн аваагүй байна.

Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 37, 56 дугаар цэцэрлэгт сангийн их засвар хийгдсэн. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 31-р цэцэрлэгийн төвийн шугамд холбох засвар хийгдэж байна.

Сургууль, цэцэрлэгүүд шаардлагатай орон тооны багш нарын судалгааг холбогдох газарт хүргүүлэн, багшлах эрхийн шалгалтад орсон багш нараас сонгон шалгаруулалт хийж авсан байна. Шинээр бүлэг нэмж өргөтгөл баригдсан цэцэрлэгүүдийн хатуу, зөөлөн эдлэл, сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайн хангамж дутагдалтай байгаа ба дээрх асуудлыг холбогдох газарт тавьж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлж, сургалтын орчныг бүрдүүлэх талаар зөвлөгөө өглөө.

Сургууль цэцэрлэгүүдийн ундны усны стандартын шаардлага хангасан байдалд дүгнэлт өгөх зорилгоор 7 сорьц авч НМХГын Төв лабораторид хүргүүлэн ажиллалаа.

Сургууль, цэцэрлэгийн багш ажиллагсадыг нэгдсэн журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, цэвэрлэгээ үйлчилгээ болон мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл, шавжгүйтгэл хийлгэх, завсар үйлчилгээг бүрэн хангуулж байгаа эсэхэд хөндлөнгийн хяналт тавин ажиллаж байна.

Дүүргийн Боловсролын хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран цэцэрлэгт бүртгүүлсэн хүүхдүүдийг хичээл эхлэхээс өмнө хуваарийн дагуу цэцэрлэг дээр нь нэгдсэн журмаар эрүүл мэндийн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж одоогоор 25 цэцэрлэгийн 10075 хүүхдийг хамраад байна. ЕБС-ийн бага ангийн багш, цэцэрлэгийн багш ажиллагсадыг нэгдсэн журмаар эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт энэ сарын 29, 30-нд хамруулах ажлыг зохион байгуулж байна. 

Чингэлтэй дүүргийн 5, 50, 17, 57 дугаар сургуулиудад ЕБС-ийн үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэх, сургуулийн цайны газрыг сонгон шалгаруулах тендер шалгаруулалт 8 дугаар сарын 29-нд болно. Бусад 7 ЕБС, 3 бага сургуулийн хувьд цайны газраасаа үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хуучин түрээслэгч аж ахуйн нэгжүүдтэйгээ гэрээгээ сунган урсгал засвар үйлчилгээг хийн, бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook