быстрый займ на карту
Үзсэн: 463

“Нийгмийн байгууламж” барих талаар санал солилцлоо

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны 8 дугаар хэсгийн айл өрхүүдээс “Саналын хуудас”-аар ирүүлсэн саналд үндэслэн цаашид авах арга хэмжээний талаар Дүүргийн Засаг даргын төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол холбогдох албаны хүмүүстэй уулзаж санал солилцов.

Уулзалтад Чингэлтэй Дүүргийн Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Нийслэлийн Үйлдвэрлэл Инновацийн төвийн мэргэжилтэн С.Золбаяр, “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн газрын ахлах мэргэжилтэн Л.Уранбилэг, хуульч Ж.Мөнхтулга, мэргэжилтэн Г.Болормаа, НҮБ-Хабитат байгууллагын ажилтан Н.Золзаяа, архитектор Н.Наранбат нар оролцлоо.

 

Leave a Reply

  • Facebook