быстрый займ на карту
Үзсэн: 459

ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ШИГШЭЭ БАГИЙНХАН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Жүдо бөхийн 2017 оны өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 08 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Чили улсын Сантияго хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд Монгол улсын өсвөрийн тамирчдаас 60 кг-ийн жинд барилдсан Б.Нармандах хүрэл медаль хүртэж Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальтан боллоо.Багийн тэмцээнд манай баг 7-р байранд шалгарсан бөгөөд энэ удаагийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Чингэлтэй дүүргийн өсвөрийн шигшээ багийн тамирчид болох 39-р сургуулийн Г.Тэмүүжин 50 кг-ийн жинд, 57-р сургуулийн сурагч Ц.Цэрэндолгор 57 кг-ийн жинд, 37-р сургуулийн сурагч С.Лхагвадулам 70 кг-ийн жинд, 49 сургуулийн сурагч Б.Сүхбат 55 кг-ийн жинд тус тус оролцоод ирлээ.
Тамирчдаа дэмжин тэмцээнийг зорих онгоцны тийзийн зардлыг шийдвэрлэж, тэмцээнд оролцох бололцоогоор ханган гүн туслалцаа үзүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Засаг даргын Тамгын газрын хамт олон, Биеийн тамир, спортын хорооны хамт олондоо баярласан, талархсанаа илэрхийлье.

Leave a Reply

  • Facebook