быстрый займ на карту
Үзсэн: 601

Шалгалтаар илэрсэн зөрчлийг таслан зогсоолоо

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хүрээнд Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, хороодын Засаг дарга нар хамтарсан ажлын хэсэг дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийн зохих арга хэмжээг авч ажиллаж байна.

Иргэдээс ирсэн мэдээллийн дагуу 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төв орчимд шалгалт хийхэд гар дээрээс, ил задгай жимс хүнсний ногоо худалдаалагчид жимс, хүнсний ногоогоо Улаанбаатар нэгтгэлийн харьяа city toilet нийтийн бие засах газар хадгалж, хурааж байсан нь тогтоогдлоо. Хадгалалтын горим, эрүүл аюулгүй байдлын шаардлага хангаагүй газарт хадгалагдаж байсан жимс, хүнсний ногоог хурааж авсан бөгөөд цаашид зохих арга хэмжээг авч ажиллах юм байна.

Хяналт шалгалтаар 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бөмбөгөр худалдааны төв орчимд зөвшөөрөлгүй ил задгай хүнс, барааны худалдаа эрхэлж буй 30 гаруй иргэнд хуулийн хэрэгжилт хангах зорилгоор үйл ажиллагаагаа зогсоох Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн мэдэгдлийг өгсөн.

Иргэд та бүхэнд гар дээрээс, ил задгай жимс, хүнсний ногоо худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Leave a Reply

  • Facebook