быстрый займ на карту
Үзсэн: 439

“Эрдмийн гараа-Амжилтын эхлэл” сайн үйлсийн аяны хүрээнд багачуудад хичээлийн хэрэгсэл гардууллаа

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс дүүргийнхээ 25 жилийн ойн ажлын хүрээнд 08 дугаар сарын 31-ний өдөр удахгүй болох хичээлийн шинэ жилийн нээлтийг тохиолдуулан сургуулийн алтан босго анхлан давж байгаа хүүхэд багачууддаа “Эрхэм Арвин Үйлс” сайн санааны төрийн бус байгууллагатай хамтран иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулан өгөх “Эрдмийн гараа-Амжилтын эхлэл” сайн үйлсийн аяныг зохион байгууллаа.

Тус аянд Чингэлтэй дүүргийн 7-19 дүгээр хороодын зорилтот бүлгийн нийт 30 хүүхэд хамрагдсан бөгөөд тэдгээр хүүхдүүдэд хичээлийн хэрэгслийг дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олноос ирээдүйн сурах их үйлсэд нь амжилт хүсч дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд гардуулан өглөө.

Бидний саналыг хүлээн авч хамтран ажилласан “Эрхэм Арвин Үйлс” сангийн тэргүүн хадагтай Д.Тунгалагт баярлалаа. Танай сангийн цаашдын нийгмийн сайн сайхны төлөөх их үйлсэд өндөрөөс өндөр амжилт хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс

 

Leave a Reply

  • Facebook