быстрый займ на карту
Үзсэн: 461

ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ИЛ ЗАДГАЙ ХУДАЛДААГ ЗОГСООЖ, ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ АЖЛЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 oны 08 дугаар сарын 25-ны өдрийн А/134 тоот тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1-р хэлтэс, Газрын алба, 2-р хорооны Засаг даргын Ажлын алба, ТҮК-тай хамтарсан ажлын хэсэг дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт “Алтжин” худалдааны төвийн урд талбайд гарсан зөвшөөрөлгүй ногооны худалдаа, “Содон” бөмбөгөр орчмын ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоож, Газрын албанаас тухайн орчны газрыг чөлөөлөх ажлыг хийж, ТҮК-иас орчны цэвэрлэгээг тус тус хийж ажиллалаа.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook