быстрый займ на карту
Үзсэн: 1076

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 117-ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭД ЗАСАГ ДАРГА Ж.ЭРДЭНЭБАТ ОРОЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын 117-дугаар сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат оролцож тус сургуулийн эрдэмтэн багш, ажилтнууд, сурагчдад баярын мэнд хүргээд сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүслээ.

Мөн нээлтэд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч О.Цэнддорж, 117 дугаар сургуулийн захирал П.Батболд, багш, ажилтнууд, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцсон юм. Ерөнхий боловсролын 117 дугаар сургуулийн 9 дэх хичээлийн жилд шинээр нэгдүгээр ангид 216 сурагч элсэн орж, нийт 1340 сурагчтайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан ажил хөдөлмөртөө өндөр амжилт гарган хамт олноо манлайлсан багш, ажилчдад дүүргийн 25 жилийн ойн хүндэт медалийг Засаг дарга Ж.Эрдэнэбат, 117 дугаар сургуулийн захирал П.Батболд нар гардуулж, баяр хүргэлээ.

Тус сургуулийн номын санд дүүргийн эрдэмтдийн дүүргийн ойдоо зориулж бүтээсэн Чингэлтэй хайрханд ургадаг ургамлуудаар хийсэн зургийн цомгийн дээжийг хандивлахын зэрэгцээ эрдэм боловсролтой “Зөв-Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эцэг эх, олон нийт, сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн сургалтыг сайжруулж үйл ажиллагааны цагуудын зохион байгуулалт, бэлтгэл, төлөвлөлтийг дэмжих зорилгоор “Сурагчийн тэмдэглэл”-ийг Засаг даргын Тамгын газраас санаачлан сурагчдын тоогоор хэвлүүлснийг сургуулийн удирдлагад гардуулав.

Leave a Reply

  • Facebook