быстрый займ на карту
Үзсэн: 1664

Улсын тэргүүний 24 дүгээр сургууль, С.Янжмаагийн нэрэмжит 19 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Чингэлтэй Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч бөгөөд Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол Улсын тэргүүний 24 дүгээр сургууль, С.Янжмаагийн нэрэмжит 19 дүгээр цэцэрлэгийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож хүүхэд багачууд, сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргээд, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан 19 дүгээр цэцэрлэгийн багш нарыг Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медалиар шагнагдсаныг гардууллаа.

Улсын тэргүүний 24 дүгээр сургуулийн “Номын сан”-нд тус дүүргийн эрдэмтдийн дүүргийн ойдоо зориулж бүтээсэн Чингэлтэй хайрханд ургадаг ургамлуудаар хийсэн зургийн цомгийн дээжийг хандивлахын зэрэгцээ эрдэм боловсролтой “Зөв-Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эцэг эх, олон нийт, сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн сургалтыг сайжруулж үйл ажиллагааны цагуудын зохион байгуулалт, бэлтгэл, төлөвлөлтийг дэмжих зорилгоор 2-3 дугаар анги, 4-5 дугаар анги, 6-7 дугаар анги, 8-9 дүгээр анги гэсэн төрлөөр “Сурагчийн тэмдэглэл”-ийг Засаг даргын Тамгын газраас санаачлан сурагчдын тоогоор хэвлүүлснийг сургуулийн удирдлагад гардуулав.

Leave a Reply

  • Facebook