быстрый займ на карту
Үзсэн: 488

ДҮҮРГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ХҮН, МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ХАЛДВАР ЗӨӨГДӨН ОРОХООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЯВУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын даргын 2017 оны 08-р сарын 14-ний өдрийн “Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 13 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт хүн, мал, амьтны гоц халдварт өвчний халдвар зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Жигжид, Гүнт, Майхан толгой, Ойн булгийн зуслангийн ам зэрэг баталгаат бус замуудад 08-дугаар сарын 01-ний өдрөөс 10-дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд эргүүл жижүүрийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Эдгээр зуслангийн бүсэд хяналт шалгалт хийх ажлын хэсэг нь Олон улсын хөл хориот, байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдлыг илрүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах худалдааны төвүүдийн мах, махан бүтээгдэхүүн, мал, амьтны гаралтай түүхий эдүүдэд хяналт тавих ажлыг эрчимжүүлэх, гаднын аймаг, сумдаас орж ирэх мал, амьтны хөдөлгөөнийг хязгаарлах, хяналт тавих үүрэгтэйгээр ажиллаж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook