быстрый займ на карту
Үзсэн: 959

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 83 ДУГААР ЦЭЦЭРЛЭГТ ЗАГВАР ГАЛ ТОГОО БАЙГУУЛАХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг шинээр 24 цагийн ажиллагаатай цэцэрлэг ажиллуулах болсонтой холбогдуулан ЖИШИГ ЗАГВАР ГАЛ ТОГОО байгуулах төслийн тендерт “Чиглэл” ХХК шалгарсан ба орон нутгийн хөрөнгийн 41.4 сая төгрөгийн санхүүжилтээр гал тогооны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажил хийж, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тоног төхөөрөмжийн суурилуулалтыг бүрэн хийж дуусгасан байна. Цаашид үйл ажиллагааг тогтмолжуулахаар ажиллаж байна.

Уг загвар гал тогоо байгуулагдсанаар улс орны үндсэн баялаг болсон эрүүл иргэнийг бий болгох ач холбогдолтой бөгөөд хүүхдийг багаас нь шим тэжээлтэй, зөв хоолоор хооллох нь тэдний өсөлт хөгжлийг дэмжих, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг ирээдүйд чиглэсэн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт гэж дэлхий олон оронд тодорхойлсон байдаг билээ.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook