быстрый займ на карту
Үзсэн: 782

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Улсын Их хурлын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй Дүүргийн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн нар 39 дүгээр сургуулийн 2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож сурагчид, эрдэмтэн багш нар, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргээд, ажил үйлсээрээ бусдыгаа хошуучлан ажилласан багш, ажиллагсдыг Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медалиар шагнагдсаныг гардууллаа. Мөн Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож хүүхэд багачууд, багш, эцэг эхчүүдэд баярын мэнд хүргэлээ.

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн “Номын сан”-нд тус дүүргийн эрдэмтдийн дүүргийн ойдоо зориулж бүтээсэн Чингэлтэй хайрханд ургадаг ургамлуудаар хийсэн зургийн цомгийн дээжийг хандивлахын зэрэгцээ эрдэм боловсролтой “Зөв-Монгол хүүхэд”-ийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд эцэг эх, олон нийт, сургууль хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэн сургалтыг сайжруулж үйл ажиллагааны цагуудын зохион байгуулалт, бэлтгэл, төлөвлөлтийг дэмжих зорилгоор “Сурагчийн тэмдэглэл”-ийг Засаг даргын Тамгын газраас санаачлан сурагчдын тоогоор хэвлүүлснийг сургуулийн удирдлагад гардуулав.

Leave a Reply

  • Facebook