Үзсэн: 177

ҮЕ, ҮЕИЙН ИТХ-ЫН ДАРГА, ЗАСАГ ДАРГА НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Эрдэнэбат нар зочдод ойн баярын мэнд хүргэж дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань” одон, Засаг даргын “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом, 25 жилийн ойн медалийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар есдүгээр сарын 19-ний өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул нар томилогдож байсан түүхтэй.

Leave a Reply

  • Facebook