Үзсэн: 204

ҮЕ, ҮЕИЙН ЗАСАГ ДАРГын тамгын газрын дарга НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан дүүргийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагуудыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Мөн үеэр Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Эрдэнэбат нар зочдод ойн баярын мэнд хүргэж Засаг даргын нэрэмжит “Тусгаар тогтнол” хүндэтгэлийн цом, 25 жилийн ойн медалийг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчдийг сонгох анхны сонгууль 1992 оны есдүгээр сард зохион байгуулагдаж улмаар есдүгээр сарын 19-ний өдөр дүүргийн ИТХ-д сонгогдсон 95 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхдугаар хуралдааныг хуралдуулж дүүргийн ИТХ-ын даргаар Д.Тогтохжаргал, Засаг даргаар А.Зул, ИТХ-ын ажлын албаны даргаар Х.Төмөр, Засаг даргын Тамгын газрын даргаар н.Дашлхагва нар томилогдон ажиллаж байсан түүхтэй.

 

Leave a Reply

  • Facebook