Үзсэн: 196

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол улсад шинэ үеийн татварын алба үүсч хөгжсөний 26 жилийн ой, “Үндэсний татварын ажилтны өдөр”-ийг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай, үр бүтээл, итгэл зүтгэл гарган ажиллаж ирсэн Татварын хэлтсийн албан хаагчдыг Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.

Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулан өгч, дүүргийнхээ ойн босгон дээр ажил хөдөлмөрийн амжилт гаргаж байгаад баяр хүргэж мэндчилгээ дэвшүүллээ.

Leave a Reply

  • Facebook