Үзсэн: 71

“САЙН ЗАСАГЛАЛД – ХҮҮХДИЙН ОРОЛЦОО”  УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хүүхдэд ээлтэй орон нутгийн засаглал төсөл”-ийн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Хайлааст-ОНХ Хөтөлбөр”, Нийслэлийн Хүүхэд, Гэр Бүлийн хөгжлийн газар, “Боловсрол ирээдүйн хөгжлийн гарц” ТББ-аас хамтран “Сайн засаглалд- Хүүхдийн оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр  зохион байгууллаа.

Уулзалтад Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн Газрын, Хөгжлийн хэлтсийн дарга, Дэлхийн Зөн ОУБ-ын Хайлааст-ОНХ Хөтөлбөрийн менежер, төсөл хариуцсан ажилтан, дүүргийн боловсролын хэлтсийн мэргэжилтэн, 13-19 дүгээр хороодын ИНХ-ын дарга, Засаг дарга, Нийгмийн ажилтан, ерөнхий боловсролын 17, 49, 72, 117 дугаар сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, дүүргийн Эрүүл мэндийн төвийн өрхийн эмч, нийгмийн ажилтан, хөтөлбөрт хамрагдсан 49, 72, 37 дугаар сургуулийн сургагч багш нар, сурагчдын төлөөлөл зэрэг 64 хүн оролцлоо.

Уулзалтаар Орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд хүүхэдтэй хамаатай аливаа асуудалд хүүхдийг оролцуулж дуу хоолой, санаа бодлыг сонсож тэдний хэрэгцээнд нийцсэн шийдвэр гаргахад хүүхдүүдтэй хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож,  Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын  2018-2021 он хүртэлх шинэ стратеги, хүүхэд хамгааллын хөтөлбөрийн хэрэгжүүлэх гол аргачлал болох өсвөр насны хүүхдийн оролцоо, амьдрах ухааны чадварыг сайжруулах “Оролцоод хөгжье” аргачлалыг танилцуулж, Нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газраас нийслэлийн “Хүүхдийн насны үечлэлээр хөгжүүлэх” хөтөлбөрийн талаар мэдээлэл, танилцуулга хийлээ.

 

 

 

 

 

Leave a Reply

  • Facebook