Үзсэн: 97

ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2017 оны 08 сарын 14-ний А/530, Чингэлтэй дүүргийн Онцгой комиссын 2017 оны 08 сарын 14-ний Дугаар 13 тоот тушаалаар Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлыг эрчимжүүлэх зорилгоор Майхан толгой, Гүнтийн даваа, Зуслангийн бүсүүдэд дүүргийн ЗДТГ-ын Худалдаа үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч, Онцгой байдлын хэлтсийн байцаагч, Зуслангийн бүс дэх Цагдаагийн тасгийн төлөөлөгч нартай хамтарч 2017 оны 08 сарын 25, 30 болон 9 дүгээр сарын 06-ны өдрүүдэд хөдөлгөөнт эргүүл шалгалт хийлээ.

Нийт 3 албан тушаалтан, 18 иргэнийг шалгалтад хамруулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө. Хөдөлгөөнт эргүүл шалгалт үргэлжилж байна.

ХҮНС, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС

Leave a Reply

  • Facebook