Үзсэн: 160

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙРНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЖ, “ХӨДӨЛГӨӨНТ БИРЖ” АЖИЛЛУУЛЖ БАЙНА    

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой, Монгол Улсын Засгийн газраас баталсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг иргэдэд шуурхай, ил тод хүргэх, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, иргэдийг зөвлөгөө мэдээллээр хангах зорилгоор дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хороодод хөдөлгөөнт бирж ажиллуулах тухай” А/32, “Нэг өрх-Нэг ажлын байр” аяныг зохион байгуулах тухай А/33 тоот тушаал тус тус батлагдсан.

Дүүргийн 1-19 дүгээр хорооны ажил хайгч иргэд болон зорилтот өрхийн ажилгүй иргэдийг ажлын байранд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээнд хамруулах, хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх замаар амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн хороодод “Нээлттэй ажлын байрны өдөрлөг, хөдөлгөөнт бирж”-ийг ажиллуулж  байна.

Энэ үйл ажиллагааны хүрээнд нийт 112 иргэн ажил хайгчаар бүртгүүлснээс 98 иргэнийг тохирох ажлын байранд зуучилсан ба мөн удаан хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэд, оюутан залуус, тусгай хэрэгцээт иргэдэд чиглэсэн “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох” сургалтыг зохион байгуулж, нийт 172 иргэнийг хамрууллаа.

“Нээлттэй ажлын байрны өдөрлөг, хөдөлгөөнт бирж”-ийн үйл ажиллагаа хороодод хуваарийн дагуу 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэн явагдах юм.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС

 

 

Leave a Reply

  • Facebook