Үзсэн: 89

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дэлхийн Зөн Монгол Олон Улсын байгууллага, Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгтэй хамтран нийслэлийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэрэлт ирээдүй” төслийн хүрээнд есдүгээр сарын 7-ны өдөр дүүргийн 1-19 дүгээр хороодын нийгмийн ажилтнууд, Амьжиргааг дэмжих зөвлөлийн гишүүд, ӨЭМТөвийн нийгмийн ажилтнууд зэрэг нийт 40 хүнд “Тэгш хамруулах боловсрол ба үнэт зүйлд суурилсан орон нутгийн хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Мөн есдүгээр сарын 08-ны өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийг чадавхжуулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүй ба хүүхдийнхээ эрхийг хамгаалахын тулд идэвхтэй, манлайлагчийн байр суурьнаас асуудалд хандах нь” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийт 37 эцэг, эх хамрагдав.

Leave a Reply

  • Facebook