Үзсэн: 141

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ “ДӨЛ” ТЭМЦЭЭНД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН БАГ ТАМИРЧИД ОРОЛЦОНО

Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн есдүгээр сарын 18-22-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд 21 аймаг, нийслэлийн 3 дүүрэг оролцох бөгөөд үүнд Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Чингэлтэй дүүргийн баг тамирчид оролцоно.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга Ж.Даваарагчаа, Боловсролын хэлтсийн дарга Ж.Байгаль нар тэмцээнд оролцогч дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, тэдний багш, эцэг эхийн төлөөлөлтэй уулзаж тэмцээний зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй танилцуулж, баг тамирчдад цэрэг спортын өндөр амжилт хүслээ.

Leave a Reply

  • Facebook