Үзсэн: 91

“ИРГЭНИЙ ОРОЛЦОО-НЭЭЛТТЭЙ ХААЛГА”-НЫ ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай, ил тод, нэг цэгээс үзүүлэх, иргэдийг зөвлөгөө, мэдээллээр хангах хороодын оршин суугч, жижиг дунд бизнес эрхлэгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бүтээгдэхүүн үйлчилгээг сурталчлах зорилготой “Иргэний оролцоо-Нээлттэй хаалга”-ны өдөрлөгийг 18 дугаар хороонд зохион байгууллаа.

Өдөрлөгийн нээлтийн ажиллагаанд дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 18 дугаар хорооны Засаг дарга Б.Насанбат, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар оролцлоо.

Тус өдөрлөгөөр төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлж, санал хүсэлтийг хүлээн авч, мэдээлэл зөвлөгөө өглөө. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс албад, газрын алба, Хөдөлмөр халамж үйлчилгээний, Нийгмийн даатгал, Иргэний бүртгэл, Цагдаагийн 2-р хэлтэс зэрэг газрууд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж ажиллалаа. Мөн энэ үеэр иргэдийн бүтээсэн гар урлалын бүтээлүүдийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн хүрээнд Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медалийг дүүргийн иргэдэд гардуулж баяр хүргэлээ.

 

Leave a Reply

  • Facebook