Үзсэн: 54

ЭЭЛЖИТ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн төсөвтэй харилцагч Орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн 56 төсөвт байгууллагуудын 54 нягтлан бодогч нарын ээлжит семинарыг есдүгээр сарын 12-ны өдөр дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Хурлын танхим”-д зохион байгууллаа.

Ээлжит семинарт Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, төсвийн мэргэжилтэн Д.Даваадолгор, ерөнхий нягтлан бодогч Н.Дэлгэрмаа, санхүүжилтийн эрх хариуцсан мэргэжилтэн Ж.Мөнхбаяр, ТМСХариуцсан мэргэжилтэн Л.Батзориг, төсөвт байгууллагуудын нягтлан бодогч нар оролцлоо.

Ээлжит семинараар “Дүүргийн орон нутгийн болон тусгай зориулалтын шилжүүлгийн төсөвт байгууллагуудын санхүү, төсвийн үйл ажиллагаанд 2017 оны төлөвлөгөөт явцын болон гүйцэтгэлийн аудитыг Нийслэлийн аудитын газраас хийхтэй холбогдуулан бэлтгэл ажил, анхаарах асуудал”-уудын талаар, “Төсвийн гүйцэтгэлийн эхний 8 сарын явц, цаашдын хандлага, төсөв зардлыг хямдруулах чиглэл, төсвийн шууд зардлын өр, авлагагүй ажиллах, бэлтгэгдсэн хөрөнгийг данс бүртгэл тусгах асуудал”-уудаар, “Төсөвт тодотгол хийсэнтэй холбогдуулан батлагдсан хуваарийн дагуу санхүүжилтийн эрх хянах, үргүй зардлыг бууруулах, санхүүжилтийн үр өгөөжийг дээшлүүлэх тал”-аар, “Шилэн дансны хуулийн хэрэгжилт, түүний үр дүн, анхаарах асуудал, мэдээний тодруулга боловсруулалт, нягтлан бодогчийн эрх, үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, цаашдын чиг хандлага”-ын талаар, “Дүүрэг үүсч байгуулагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын талаарх” асуудлуудыг тус тус танилцуулан хэлэлцүүлж, санал бодлоо солилцон, тодорхой үүрэг даалгаврыг өгч, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаа.

 

Leave a Reply

  • Facebook