Үзсэн: 62

ХОРООДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Дүүргийн хороодын Засаг дарга нарын шуурхай хуралдаан Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд өнөөдөр хуралдлаа. Хуралдааныг Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж удирдан явууллаа. Шуурхайн хуралдааны эхэнд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хуралдсан шуурхай зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлтийг танилцууллаа.

Шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээг зохион байгуулахад анхаарах, Шилдэг хороо шалгаруулах уралдаанд сайн бэлдэж оролцох, хороодын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад анхаарахыг үүрэг болголоо.

Мөн дүүргийн хэмжээнд оршин суугаа хаягандаа байхгүй иргэдийг шилжүүлэх, мал бүхий иргэдийн малыг бүсээс гаргаж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар цаашид анхаарахыг хороодын Засаг дарга нарт даалгалаа.

 

 

 

Leave a Reply

  • Facebook