Үзсэн: 86

ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД НЭН ШААРДЛАГАТАЙ ЭМНЭЛГИЙН БАГАЖ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Чингэлтэй дүүрэг нь 2017 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд эмнэлгийн байгууллагын материаллаг орчинг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зорилт болгон хэрэгжүүлж байна.

Иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн анхан шатны болон эмнэлгийн хоёрдогч шатны мэргэжлийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмнэлгийн тоног төхөөрөмж, материаллаг орчинг бэхжүүлэх зорилгоор эмнэлгийн нэн шаардлагатай 12 нэр төрлийн 35 багаж, тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга Л.Төмөрбаатар, ЧДЭМТ-ийн дарга Ц.Лхагва, эмчилгээ эрхэлсэн орлогч Х.Чинзориг сэргээн засах уламжлалт эмчилгээ, эрчимт эмчилгээ, хүүхдийн тасгийн эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.

Хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүдэд тархины саажилтыг эмчлэх хөдөлгөөн заслын орчин үеийн дэвшилтэт технологи болох эмчилгээний өмсгөлүүд, зүрх зогсох үед зүрхийг цочроогч дефибрилятор, чих хамар хоолойн үзлэгийн иж бүрдлийн аппарат зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Leave a Reply

  • Facebook