Үзсэн: 117

МЁНЖИ ЭМНЭЛГИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүрэг Бүгд Найрамдах Солонгос улсын “Сонам” Анагаах ухааны их сургуулийн “Мёнжи” эмнэлэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Мёнжи Олон улсын эрүүл мэндийн төв”-ийн менежер Жей Шимийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтарсан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх болон БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн асуудлаар хэлэлцлээ.

Уулзалтад дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, 5 дугаар хорооны Засаг дарга С.Амарбаясгалан, дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Лхагва, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, Хүүхдийн амбулаторийн эрхлэгч Б.Баянмөнх нар оролцлоо.

Мёнжи Олон улсын эрүүл мэндийн төвийн менежер Жей Шим эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалт зохион байгуулах, БНСУ-д эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжиж ажиллана гэдгийг хэллээ.

Мөн үеэр 2 талын эрүүл мэндийн хамтын ажиллагаанд оруулсан үнэтэй хувь нэмрийг үнэлж Мёнжи Олон улсын эрүүл мэндийн төвийн менежер Жей Шимийг Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж баяр хүргэлээ.

 

 

Leave a Reply

  • Facebook