быстрый займ на карту
Үзсэн: 582

БҮГД НАЙРАМДАХ САХА(ЯКУТ) УЛСЫН ХАНГАЛАССКИЙ(УЛУС) ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮНДЭТГЭН, ХҮЛЭЭН АВЛАА

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Хангаласский(улус) дүүргээс хүрэлцэн ирсэн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич, Зөвлөлийн Хурлын дарга Протодьяконов Борис Петрович тэргүүтэй төлөөлөгчдийг есдүгээр сарын 14-ний өдөр дүүргийн Ёслол хүндэтгэлийн танхимд хүлээн авч уулзлаа.

Уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Төсөл хариуцсан орлогч Ж.Чимэдцогзол, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган тэргүүтэй удирдлагууд оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Бидний урилгыг хүлээн авч хүндэтгэн ирсэн ах дүүгийн харилцаат Хангаласский(улус) дүүргийн эрхэм төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Хоёр дүүргийн маань хамтын ажиллагаа жилээс жилд эрчимтэй хөгжиж байна, цаашид ч гэсэн улам өргөжнө гэдэгт итгэлтэй байна. Дүүрэгт маань тавтай сайхан зочилж, 25 жилийн ойн арга хэмжээнд маань оролцохыг хүндэтгэлтэйгээр урьж байна” гэдгийг онцоллоо.

Мөн үеэр Хангаласский(улус) дүүргийн Засаг дарга Алексеев Гаврил Юрьевич хэлсэн үгэндээ “Биднийг халуун дотно угтан авсанд талархаж байгаагаа илэрхийлье. Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн мэндийг Хангаласский(улус) дүүргийн нийт иргэдийн зүгээс хүргэж байна. Танай дүүргийн иргэдэд аз жаргал, эрүүл энхийг хүсэхийн ялдамд өдрөөс өдөрт амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе” хэмээлээ.

Уулзалтаар Засаг дарга Ж.Эрдэнэбат Чингэлтэй дүүргийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн талаар танилцуулаад, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар харилцан санал солилцсон юм. Хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчид дүүргийн хэлтэс, албадууд, мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцан туршлага солилцлоо.

Хоёр дүүргийн хамтын ажиллагааны хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг хүндэтгэн эрхэм зочид төлөөлөгчдийг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа. Шагналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат нар гардуулж, баяр хүргэлээ.

Leave a Reply

  • Facebook