быстрый займ на карту
Үзсэн: 1184

БНСУ-ЫН ИНЧОН ХОТЫН ЁНСУ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮНДЭТГЭН, ХҮЛЭЭН АВЛАА

Чингэлтэй дүүрэг болон БНСУ-ын Инчон хотын Ёнсу дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Ёнсу дүүргийн өөрөө Удирдах байгууллагын Захиргааны хэлтсийн дарга Хун Мён Ыи тэргүүтэй хүндэт зочид дүүргийн урилгаар Чингэлтэй дүүрэгт айлчилж, 25 жилийн ойн Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслол, “Иргэдийн баяр”-т оролцлоо.

Төлөөлөгчдийг 9-дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцов.

Уулзалтаар хүндэт зочдод Чингэлтэй дүүргийн нийгэм, эдийн засгийн 25 жилийн хөгжлийн түүхийг танилцуулж, боловсрол, соёл урлаг, биеийн тамир спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Ёнсу дүүргийн өөрөө Удирдах байгууллагын Захиргааны хэлтсийн дарга Хун Мён Ыи 25 жилийн ойн арга хэмжээнд урьсан явдалд талархлаа илэрхийлээд, төрийн ёс, уламжлалт зан үйл, байгаль дэлхий, ард иргэдээ хүндлэн дээдэлсэн Чингэлтэй хайрхан уулын бага тайлга тахилга, “Иргэдийн баяр”-ыг амжилттай зохион байгуулсанд Ёнсу дүүргийн иргэдийн зүгээс баяр хүргэж байна хэмээлээ.

Тэрээр цааш нь хоёр талын хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна, тэр дундаа сурагч солилцооны хөтөлбөрийг илүү өргөн цар хүрээгээр хэрэгжүүлэх болно гэдгийг онцоллоо. Мөн үеэр хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан зочид, төлөөлөгчдийг дүүргийн 25 жилийн ойн медалиар шагналаа.

Leave a Reply

  • Facebook