быстрый займ на карту
Үзсэн: 922

СОВЕТСКИЙ ДҮҮРГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДӨД 25 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА

Чингэлтэй дүүрэг болон ОХУ-ын Буриад Улсын Улан-Удэ хотын Советский дүүрэг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Советский дүүргийн Засаг дарга Юрий Онгоржонов тэргүүтэй төлөөлөгчид дүүргийн урилгаар Чингэлтэй дүүрэгт айлчилж, 25 жилийн ойн Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслол, “Иргэдийн баяр”-т оролцлоо.

Төлөөлөгчдийг  9-дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцлоо.

Уулзалтаар хоёр талын нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, онцлог, бодлого хэрэгжилт, цаашдын хамтын ажиллагааны асуудлуудаар харилцан санал солилцлоо. Мөн үеэр хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медаль гардууллаа. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж, дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийллээ.

Советский дүүргийн Засаг дарга Юрий Онгоржонов дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook