быстрый займ на карту
Үзсэн: 877

МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын дарга Гүө Жиньмин тэргүүтэй төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчилж, 25 жилийн ойн Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа, Чингэлтэй хайрхан уулын тэнгэр, сахиусыг тайх бага тайлга тахилгын ёслол, “Иргэдийн баяр”-т оролцлоо.

Төлөөлөгчдийг  9-дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзлаа. Уулзалтад Засаг даргын Тамгийн газрын дарга А.Дамцагдорж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Д.Булган, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Мөнхбаяр нар оролцлоо.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд худалдаа үйлчилгээний салбарт хийгдэх ажлуудын талаар хэлэлцлээ.

Мөн үеэр хамтын ажиллагааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн 25 жилийн ойн медаль гардууллаа. Шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гардуулж, дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийллээ.

Манжуур хотын Ардын Төлөөлөгчдийн их хурлын дарга Гүө Жиньмин дүүргийн 25 жилийн ойн арга хэмжээг амжилттай зохион байгуулсанд баяр хүргээд цаашид хоёр талын хамтын ажиллагаа өргөжнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Leave a Reply

  • Facebook