быстрый займ на карту
Үзсэн: 990

25 ЖИЛИЙН ОЙН ЁСЛОЛ, ХҮНДЭТГЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа 9-дүгээр сарын 16-ны өдөр боллоо.

Ёслолын арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг Дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн хамтын ажиллагаатай ОХУ, БНСУ, БНХАУ-ын 5 хот дүүрэг, Архангай, Хэнтий аймгийн төлөөлөгчид, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болон төр захиргааны байгууллагын ажилтан, албан хаагчид, дүүргийн иргэд оролцлоо.

Дүүргийн 25 жилийн ойн түүхэн замналыг өгүүлсэн “Хөгжлийн жимээр 25” баримтат киног иргэдэд дэлгэн толилуулж Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярт хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид дүүргийн удирдлагууд болон иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ. Дүүргийн 25 жилийн ойн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медаль гардууллаа.

Дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт зочид төлөөлөгчид, иргэдэд хандан баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр мэндчилгээндээ “Монгол улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай” хуулийн дагуу УИХ-ын 1992 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 18 дугаар тогтоолоор өрх тусгаарлан өдгөө 25 дахь жилтэйгээ золгож буй нийслэлийн отгон дүүргүүдийн нэг болох Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж сайн сайхны дээдийг хүсэн мэндчилж байна.

Улс орныхоо бүтээн байгуулалтад хүч бололцоогоо дайчлан төр, засгийн бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэн нийслэл, дүүргээ хөгжүүлэх ариун үйлсэд зорилго нэгтэйгээр тууштай зүтгэн эрдэм, оюун, бүтээлч сэтгэлгээ, шударга хөдөлмөрөө зориулж ирсэн үе үеийн удирдлагууд, ахмад буурлууд, бүтээлч хамт олон болон нийт Чингэлтэйчүүд та бүхэндээ талархаж явдгаа ойн баярын энэхүү “Хүндэтгэлийн индэр” дээрээс илэрхийлж буйдаа баяртай байна. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын маань зүрхэн хойморт залрах төр, шашны тахилгат уул, ариун дагшин Хайрханаараа овоглосон Чингэлтэйчүүд бидний туулж ирсэн түүхийн он жил тоолоход хэдий цөөхөн ч туурвиж бүтээсэн үйлс маань чамлахааргүй их билээ. Төрт ёсны түүхэн бахархалт Монгол түмний заяа нь өөдөө байж улс, үндэстнээ гэх халуун сэтгэлээр хийж бүтээж буй их үйлс нь өсөн дэвжиж, төр захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас дэвшүүлж буй зорилтоо хэрэгжүүлэх үйлсэд  улам их амжилт гаргахын өлзийтэй ерөөлийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

Чингэлтэй хайрханыхаа өвөрт хамтдаа бүтээж, хамтдаа хөгжицгөөе” хэмээгээд дүүргийн хөгжлийн 25 жилийн түүхэн замнал, нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн хөгжилд хийж хэрэгжүүлсэн ажил, ололт амжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, хөгжлийн хэрэгцээ шаардлага, “Чингэлтэйн Түншлэл” төслүүдийн талаар гадаад дотоодын хамтын ажиллагаатай хот, дүүрэг, аймаг, сумдын төлөөлөл, хамтын ажиллагаатай байгууллагууд, иргэдэд танилцууллаа.

Дүүргийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн иргэддээ “Монгол урлагийн гайхамшиг” хүндэтгэлийн концертыг 25 жилийн ойн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр толилуулсан юм.

Leave a Reply

  • Facebook